09/26/2026 | Press release | Distributed by Public on 09/25/2026 21:49
Соёлын ажилтны 33 дахь өдөр-ийг тохиолдуулан "Соёл урлаг - бидний амьдралд" уриан дор зохион байгуулж буй "Мэргэжил сурталчлах аян"-ы хүрээнд "Талархлын өдөр"-ийг зохион байгууллаа.
Тус өдөрлөгөөр 2025-2026 онд соёлын байгууллагын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, орчин нөхцөлийг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр, хөрөнгө оруулалтын ажлын үр дүнг танилцуулж, хамтран ажилласан байгууллага, иргэдэд талархал илэрхийллээ.
Энэ үеэр соёлын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэн, хөрөнгө оруулалтын ажлуудад хамтран ажилласан сумын Засаг дарга Н.Давааням аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын "Соёл урлагийг дэмжигч удирдлага"-аар шалгарсан байна.
Мөн аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Ариунбатын дэмжлэгтэйгээр, аймгийн ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар шинэчлэн тохижуулсан "Орон нутаг сурталчлах танхим"-ын нээлтийг зохион байгууллаа.
Тус танхим нь орон нутгийн түүх, соёл, өв уламжлал, онцлогийг сурталчлан таниулах, иргэд, хүүхэд залуучуудад соёлын боловсрол олгох орчныг бүрдүүлж буйгаараа онцлог юм.
Соёлын байгууллагын үйл ажиллагааг дэмжин, хамтран ажилладаг орон нутгийн удирдлагууд, төр төсөвт байгууллага, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэддээ талархал илэрхийлье.