09/26/2026 | Press release | Distributed by Public on 09/25/2026 22:31
"Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026" аяны хүрээнд зохион байгуулж буй "Номтой нөхөрлөе" Монголын болон гадаадын хүүхдийн номын үзэсгэлэнтэй Э.Одончимэг багштай 8Б ангийн сурагчид танилцаж, номын сангийн үйл ажиллагаа, үйлчилгээний талаар мэдээлэл авлаа.
Үзэсгэлэнтэй танилцах үеэр сурагчид хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон Монголын болон гадаадын уран зохиолын бүтээлүүдтэй танилцаж, ном унших сонирхлоо нэмэгдүүлэх, өөрт хэрэгтэй номоо сонгон унших боломж бүрдсэн юм.
Мөн сурагчдад номын сангийн үйл ажиллагаа, номын сангийн үйлчилгээг хэрхэн авах талаар мэдээлэл өгч, номыг хайрлан хамгаалах, зөв зохистой ашиглахын ач холбогдлыг таниуллаа