Ministry of Foreign Affairs of Mongolia

09/26/2026 | Press release | Distributed by Public on 09/25/2026 22:52

АНГИ БҮРД НОМЫН БУЛАН – НОМООР ДҮҮРЭН ЕРТӨНЦ

"Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026" аяны хүрээнд сурагчдын ном унших хүсэл сонирхлыг нэмэгдүүлэх, унших соёлыг төлөвшүүлэх зорилгоор "Анги бүрд номын булан - Номоор дүүрэн ертөнц" санаачилгыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Энэ ажлын хүрээнд 7Б ангийн багш Б.Энхмаа сурагчидтайгаа хамтран ангидаа номын булан тохижуулж, сурагчдад номтой нөхөрлөх, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх, номоос мэдлэг мэдээлэл авах таатай орчныг бүрдүүллээ.

Ангидаа номын булан байгуулсан нь сурагчдыг ном уншихад идэвхжүүлэхээс гадна номыг хайрлан хамгаалах, уншсан номоо бусадтай хуваалцах, унших дадал хэвшил төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 26, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 26, 2026 at 04:52 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]