08/03/2026 | Press release | Distributed by Public on 08/02/2026 19:18
УЛИАСТАЙ ХОТ ОРЧМООР:
Тунадас: 27-ны өдөр 0.0мм, 29-ны өдөр 2.0мм, 29-30-ны шөнө 1.0мм, 30-ны өдөр 0.3мм, 31-ний өдөр 0.9мм, 8 дугаар сарын 1-ний өдөр 9.0мм бороо, дуу цахилгаантай, аадар бороо орсон. Бусад хугацаанд бороо ороогүй.
Салхи: Ихэнх хугацаанд 4-11м/с, 27, 29, 30, 31, 1-нд түр зуур 11-16м/с хүрч ширүүссэн.
Агаарын температур: Шөнөдөө +10...+14 градус, өдөртөө +17...+26 градус дулаан байлаа. 30-нд өдөртөө хамгийн сэрүүхэн +17 градус байсан байна.
ЗАВХАН АЙМГИЙН НУТГААР:
ТУНАДАС: 27-ны өдөр ихэнх нутгаар 0.0-10.0мм, хамгийн их нь Цэцэн-Уул сумын нутгаар 10.0мм, 27-28-ны шөнө Хангайн уулархаг нутгаар 0.0-2.0мм, 29-ны өдөр ихэнх нутгаар 0.0-19.0мм, хамгийн их нь Тосонцэнгэл сумын нутгаар 19.0мм, Түдэвтэй сумын нутгаар 18.0мм, Алдархаан 10.0мм, 29-30-ны шөнө нутгийн хойд, төв хэсэг болон Хангайн уулархаг нутгаар 0.0-3.0мм, 30-ны өдөр ихэнх нутгаар 0.0-10.0мм, хамгийн их нь Сонгино сумын нутгаар 10.0мм, 30-31-ний шөнө Хангайн уулархаг нутгаар 0.0-7.0мм, 31-нд ихэнх нутгаар 0.0-11.0мм, хамгийн их нь Сонгино сумын нутгаар 11.0мм, 31-нээс 8 дугаар сарын 1-ний шөнө зарим газраар 0.0-2.0мм, 1-нд ихэнх нутгаар 0.0-13.0мм, хамгийн их нь Их-уул сумын нутгаар 13.0мм, 2-ны өдөр зарим газраар 0.0-3.0мм, 2-3-ны шөнө ихэнх нутгаар 0.0-3.0 мм дуу цахилгаантай аадар бороо, бороо орсон. Бусад хугацаанд бороо ороогүй.
САЛХИ: Ихэнх хугацаанд 2-10м/с, 27, 29, 30-нд говь, талын нутгаар, 28, 31, 1, 2-нд зарим газраар түр зуур 10-26м/с хүрч шуурсан. 27-нд Цэцэн-уул сумын нутгаар түр зуур 26м/с хүрсэн байна.
ТЕМПЕРАТУР: Хугацааны эхээр Хангайн уулархаг нутгаар шөнөдөө +6...+10 градус, өдөртөө +20...+24 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө +11...+17 градус, өдөртөө +25...+30 градус дулаан байв. 31-нд сэрүүсэж Хангайн уулархаг нутгаар шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +13...+17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө +10...+16 градус, өдөртөө +18...+25 градус дулаан байв.