08/01/2026 | Press release | Distributed by Public on 08/02/2026 20:02
Чингис хаан Үндэсний музейн санаачилгаар, Төв аймгийн ЗДТГ, Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Баянцагаан сумын ИТХ, ЗДТГ-аас хамтран "Хаадын зам -2026" эвент арга хэмжээний хүрээнд ЮНЕСКО-ийн дэлхийн өвд бүртгэгдсэн Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолборт газар Баянцагаан сумын "Чихэртийн зоо"-д адуучин тэмцээн зохион байгууллаа.
Арга хэмжээнд Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуун, Аймгийн Засаг даргын зөвлөх Б.Отгонбаяр, СУАЖЗГ-ын дарга Б.Тунгалаг, Баянцагаан сумын удирдлагууд иргэд малчдын төлөөлөл оролцлоо.
"Хаадын зам -2026" эвент арга хэмжээ маргааш Баян-Өнжүүл сумын нутагт орших Чингис хааны намаржаа Харгил нуур үзэсгэлэнт Зоргол хайрханд "Хаадын мэлмий" уран зургийн хээрийн үзэсгэлэнгээр үргэлжлэх юм.