Ministry of Foreign Affairs of Mongolia

07/31/2026 | Press release | Distributed by Public on 07/30/2026 22:03

ЯПОН УЛСЫН ИЗҮНОКҮНИ ХОТЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ЗОЧИЛЛОО

Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Д.Ундармаагийн урилгаар Япон улсын Изүнокүни хотын төлөөлөгчид өнөөдөр тус байгууллагад зочилж, албан ёсны ажил хэрэгч уулзалт хийлээ.

Уулзалтад Изүнокүни хотын захиргааны Найрамдалт хотын харилцаа хариуцсан дарга Кэнта Сато, "Цүчия Кэнсэцү" группын захирал Акира Цүчия, хуульч Юүки Озава, "Мишима Шинёо" банкны Изүнокүни салбарын захирал Тошихико Ватанабэ нарын төлөөлөгчид оролцов.

Энэхүү уулзалтын үеэр талууд хоёр орны жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох чиглэлээр санал солилцсон юм. Мөн тус уулзалт нь Улаанбаатар болон Изүнокүни хотын жижиг, дунд үйлдвэрлэлийн салбар дахь цаашдын түншлэлийн харилцааг бэхжүүлэх чухал ач холбогдолтой үйл явдал болсныг онцлон тэмдэглэв.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on July 31, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on July 31, 2026 at 04:03 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]