07/31/2026 | Press release | Distributed by Public on 07/30/2026 22:58
Сумын төрийн байгууллагууд хамтран 4 багийн малчин өрхүүдэд төрийн үйлчилгээ болон мэдээллийг зусланд нь шууд хүргэх, иргэдийн саналыг шийдвэр гаргах түвшинд тусгах зорилготой "ЗУСЛАНД ХАМТДАА - ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ӨДӨР" нээлттэй хаалганы өдөрлөгийг 2026 оны 07 сарын 27-28-ны өдрүүдэд Их Хотгор болон Усан нийлдэгт амжилттай зохион байгууллаа.
✅Сумын ИТХ болон Аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Б.Амарболд тойрогтоо хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг малчдад танилцуулав.
✅Сумын ЗДТГ-аас Засаг даргын 2 жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын мэдээллийг хүргэж, сумын түүхт 100 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах ажлын талаар мэдээлэл хийж, иргэдтэй санал бодол солилцлоо.
✅Мөнххайрхан БЦГХЗ-аас Байгаль орчныг хамгаалах бодлого, чиглэлийг танилцуулав.
✅Эрүүл мэндийн төв: Явуулын амбулатори ажиллуулж, урьдчилан сэргийлэх үзлэг, эрүүл мэндийн даатгал төлөлт, эрүүл мэндийн зөвлөгөө өгч ажиллав.
✅Соёлын төв: Урлагийн номеруудыг сонирхуулж, явуулын номын сангийн үйлчилгээг малчдад хүргэлээ.
✅Нийгмийн даатгал, Мал эмнэлгийн тасаг / ХАА-н тасаг, Татвар,Тэтгэвэр, тэтгэмж, малчны нийгмийн даатгалын талаар мэдээлэл хийж үйлчилгээ үзүүлэв.
Оролцсон албан байгууллага бүр өөрсдийн нэрэмжит хөгжөөнт, олон нийтийг хамарсан тэмцээн уралдааныг зохион байгуулж, шагнаж урамшууллаа. Үүнд иргэдийн Төлөөлөгчдийн хурал үндэсний тоглоом наадгайг сэргээх үүднээс " Шагайн харвааг" хүүхэд багачууд болон сонирхогчдод таниулж, тэмцээн зохион байгуулж, шагнаж урамшууллаа. Танин мэдэхүйн АХА тэмцээн, Дартсны тэмцээн, Хөзөр, 13, илжигний тэмцээнүүдийг зохион байгууллаа.
✅УИХ-ын дэд дарга, гишүүн Б.Пүрэвдорж "Борт багийн Усан нийлдэгт" нээлттэй өдөрлөгийн үйл ажиллагааны үеэр ирж иргэдэд сонгогчдод мэдээлэл хүргэж ажиллалаа.