Ministry of Foreign Affairs of Mongolia

09/09/2025 | Press release | Distributed by Public on 09/09/2025 21:49

GOLDEN AUTUMN 'SHILMEL MAL- 2025

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн эрчимжсэн болон бэлчээрийн мал аж ахуйг хослуулан хөгжүүлж, малын үүлдэр угсааг сайжруулж, малчдыг дэмжих хэрэгжүүлэх ажлын хүрээнд орон нутагт үржүүлж байгаа өндөр ашигт шимт үүлдэр омгийн малыг олон нийтэд сурталчлах, таниулах, гойд ашиг шимт үржлийн малыг шалгаруулах, таниулах, уламжлалт мал аж ахуйг ирээдүй, хойч үедээ өвлүүлэн үлдээх, малчид, үйлдвэрлэгчдийн хөдөлмөр бүтээлийг үнэлж урамшуулах, харилцан туршлага солилцох зорилгоор "Шилмэл мал-2025" нэгдсэн арга хэмжээг зохион байгуулав. Шалгаруулалтад нийт 34 өрхийн 18 үүлдрийн 185 шилмэл мал оролцож дүнгээ гаргав.

Говьсүмбэр аймгийн хамгийн олон:

"Шилмэл адуу"-тай багаар Сүмбэр сумын Малах баг

"Шилмэл хонь"-той багаар Сүмбэр сумын Мөнх баг

"Шилмэл ямаа"-тай багаар Сүмбэр сумын Уулзвар баг

"Шилмэл үхэр"-тэй багаар Баянтал сумын Их-Уул баг

нэгдсэн дүнгээр хамгийн олон шилмэл малтай багаар Баянтал сумын Их-Уул баг тус тус шалгарлаа.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 09, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 10, 2025 at 03:49 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]