Ministry of Foreign Affairs of Mongolia

07/14/2026 | Press release | Distributed by Public on 07/13/2026 20:09

Жаргалант сумын харьяат А.Нямцогт сумын ЗААН цолны болзол хангалаа.

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол улс байгуулагдсаны 820 жил, Ардын хувьсгалын 105 жил, Алтан гадас одонт Жаргалант байгуулагдсаны 103 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Жаргалант сумын харьяат А.Нямцогт сумын ЗААН цолны болзол хангалаа.

Хүчит 64 бөхийн барилдаанд Архангай аймгийн Тариат сумын харьяат Аймгийн начин Б.Ган-очир, Архангай аймгийн Хотонт сумын харьяат сумын Заан Ц.Давааням нар шөвгөрч, Архангай аймгийн Тариат сумын харьяат сумын Заан н.Бямбачулуун үзүүрлэж, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын харьяат А.Нямцогт түрүүлэн сумын ЗААН цолны болзол хангалаа.

Ийнхүү Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд уран мэх, хүч бяраа гайхуулан барилдаж өндөр амжилт гарган шинээр цол хүртсэн бөхчүүддээ халуун баяр хүргэж, цаашдын барилдаанд нь өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on July 14, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on July 14, 2026 at 02:09 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]