Ministry of Foreign Affairs of Mongolia

01/01/2026 | Press release | Distributed by Public on 01/01/2026 01:38

The Office has initiated concrete activities within the framework of its goals of supporting local development, rationally planning construction work in phases, and improving[...]

Улсын төсвийн 3.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2.5 км хатуу хучилттай засмал замыг ашиглалтад орууллаа. Уг ажлыг "Гранд роуд" ХХК гүйцэтгэв.

Энэ хүрээнд иргэдийн олон жилийн турш санал хүсэлт болгон уламжилж ирсэн нийгмийн чухал дэд бүтцийн барилга байгууламжуудын зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэлийг "Премиум Проект" ХХК-тай гэрээ байгуулан амжилттай гүйцэтгүүллээ. Эдгээр барилгын зураг төсөл, ТЭЗҮ нь Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны харьяа Барилгын хөгжлийн төвөөр зураг төслийн магадлал хийлгэж, холбогдох дүгнэлт, зөвшөөрлийг албан ёсоор гаргуулан баталгаажуулсан нь дараагийн шатны санхүүжилт болон барилга угсралтын ажлыг эхлүүлэх чухал суурь нөхцөл болж байна. Үүнд: Онцгой байдлын газрын Аврах, туслах хяналтын байрны барилга - гамшиг, ослын үед шуурхай хариу арга хэмжээ авах чадавхыг нэмэгдүүлэх, алба хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулах зорилготой.

350 хүний суудалтай спорт цогцолборын барилга - хүүхэд, залуучуудын бие бялдрыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, спортын үйл ажиллагааг дэмжих ач холбогдолтой

Цагдаагийн хэсгийн барилгын зураг төсөл - хууль сахиулах байгууллагын үйл ажиллагааг хэвийн, тасралтгүй явуулах, иргэдэд үзүүлэх үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой.

Хувийн хэвшлийн байгууллагын өөрийн хөрөнгө оруулалтаар 1974 оноос хойш хог асгасан 54 га газрын хогийн цэгийн хогийг бүрэн цэвэрлэж отвол байгуулах ажлыг гүйцэтгүүлсэн. Төсөвт өртөг 230.0 сая Гүйцэтгэгч Орчлон орд ХХК

өмнө

дараа

Аймгийн Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр баталсан удирдамжийн дагуу "ДЭЛҮҮН СУМД ЗОХИОН БАЙГУУЛАХ ГАМШГААС ХАМГААЛАХ ИЖ БҮРЭН СУРГУУЛИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨГӨӨ"-г боловсруулж "ГАМШГААС ХАМГААЛАХ ИЖ БҮРЭН СУРГУУЛЬ"-ийг амжилттай зохион байгуулж хангалттай үнэлгээ авсан.

Сумын Орон нутгийн төсвийн 99.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар сумын төвийг иж бүрэн хяналтын камертэй болголоо. Гүйцэтгэгч Кендала ХХК

Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир сайдын санаачилгаар Дэлүүн сумын Хар уул багийн "Цагаан шулуу" хэмээх газарт үүрэн холбооны 4G сүлжээ суурилуулах ажил амжилттай суурилагдаж, бүрэн ашиглалтад орлоо. Уг ажил Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хуваарилагдсан 420.0 сая төгрөгийн санхүүжилтээр амжилттай хэрэгжсэн. Гүйцэтгэгч Файбер оптик ХХК

Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, Б.Бейсен нарын санаачилгаар "Багийн эмчийг унаажуулах" ажлын хүрээнд тус сумд нэг суудлын авто машин хуваарилагдсан. #Монгол_Хүн_Бүр_ЭРҮҮЛ_БАЙГ

Улсын Их Хурлын гишүүн Х.Жангавылын дэмжлэгтэйгээр сумын төвийн цахилгаан шугамын хүртээмжийг сайжруулах, мөн Толбо-Дэлүүн сумын хооронд татагдаж буй 35 кВ-ын цахилгаан дамжуулах шугамыг сумын төв хүртэл сунгах ажлын хүрээнд 20 км зайд хийгдэх зураг төсөв, техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) боловсруулах ажлыг эхлүүлсэн. Энэхүү ажлын хүрээнд Эрчим хүчний яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Х.Бекболатаар ахлуулсан ажлын хэсэг суманд ажиллаж, цахилгаан хангамжийн өнөөгийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж цахилгаан шугамын өргөтгөлийн зураг төсвийн ажлыг эхлүүлсэн. Тус ажлыг цаашид хэрэгжүүлэхдээ сумын удирдлагын зүгээс хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллах санаачилга гарган, бодитой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 4-р багт Чихэртэйн голд 25метр модон гүүр барих ажлыг бүрэн гүйцэтгүүлж ашиглалтад оруулсан. Гүйцэтгэгч Асгат кент ХХК

Тамгын газарт Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 165.0 сая төгрөгөөр туулах чадвартай Ланд-76 авто машин нийлүүлэх ажил бүрэн хэрэгжсэн. Гүйцэтгэгч Баян-Ангар ХХК

Малчдын хадлангийн нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор хөдөө 10 багийн малчдын бүлэгт Орон нутгийн хөгжлийн сангийн 217.0 сая төгрөгийн санхүүжилтээр хадлангийн талбайг хашиж, хамгаалах ажлыг бүрэн хэрэгжүүлсэн.

Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Эдийн засаг, хөгжлийн яамнаас хэрэгжүүлж буй "Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр" /ASDIP/ гурван үе шаттайгаар арван жилийн хугацаанд Монгол Улсын 17 аймгийн 76 суманд хэрэгжих бөгөөд төслийн нэгдүгээр үе шатанд Баян-Өлгий аймгийн 13 сум хамрагдах бөгөөд энэ хүрээнд ASDIP төслийн баг суманд ажиллаа. Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр /ASDIP/-ийн Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн Мал аж ахуй, бэлчээрийн менежментийн асуудал хариуцсан дэд зохицуулагч Б.Ванчиндорж, Мал аж ахуй агро бизнесийн мэргэжилтэн М.Галбадрах, Агрономч Н.Оюунсувд, Малчдын байгууллага, баталгаажуулалтын мэргэжилтэн А.Алтанзул, Бэлчээрийн асуудал хариуцсан мэргэжилтэн П.Наранбаатар, Нүүлгэн шилжүүлэлтийн мэргэжилтэн Ч.Билэгсайхан, Хот байгуулалтын мэргэжилтэн Ё.Лхагвадорж тус аймаг дахь төслийн ажилтанууд Х.Анар Ж.Ахмаржан Б.Калимат нарын хамт дэд бүтцийн газар дээр нь ирж ажиллав. Азийн хөгжлийн банкны хөнгөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжих хөрөнгө оруулалтын төслийн бэлтгэл ажлыг бүрэн ханган ажиллаж, төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай газар олголтын асуудлыг бүрэн шийдвэрлэн ажиллалаа. Тус төслийн хүрээнд Агро парк, цэвэрлэх байгууламж, нэгдсэн халаалтын систем, усалгааны систем, хүүхдийн дотуур байр, спорт цогцолборын барилга, тоглоомын талбай, цахилгаан шугамын хүртээмжийг сайжруулах зэрэг олон төрлийн хөрөнгө оруулалтын ажлууд үе шаттайгаар хэрэгжинэ.

Аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 98,877,091 төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, сүлжээний цахилгаан хангамж болон холбогдох барилга байгууламжийн ажлууд бүрэн хэрэгжиж дууссан. Мөн үүрэн холбооны сүлжээний компаниудад албан хүсэлт хүргүүлж, сүлжээ суурилуулах асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлүүлэхээр идэвх санаачилгатайгаар ажиллаж байна.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on January 01, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on January 01, 2026 at 07:38 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]