Ministry of Foreign Affairs of Mongolia

09/26/2026 | Press release | Distributed by Public on 09/25/2026 22:10

“ТҮҮХ СОЁЛОО ДЭЭДЭЛЬЕ – ОРОН НУТГАА СУДАЛЦГААЯ” АЯН

Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан соёлын бодлогын хэрэгжилтийг хангах, соёлын өвийг хамгаалах дунд хугацааны бодлого, үндсэн чиглэлийн хүрээнд "Түүх соёлоо дээдэлье - Орон нутгаа судалцгаая" аяныг 2026 оны 09 дүгээр сарын 14-18-ны өдрүүдэд зохион байгуулсан.

Аяны хүрээнд Баян багийн нутаг дэвсгэрийн байгалийн үзэсгэлэнт газруудыг гэрэл зургаар баримтжуулж, сурталчлан таниулах ажлыг зохион байгуулж байна.

Зураг авалтын ажилд сумын Ахмадын хорооны дарга М.Бямбаа оролцож, орон нутгийнхаа түүх, соёл, байгаль, өв уламжлалыг сурталчлан таниулах үйлсэд хувь нэмрээ оруулж , автомашинаараа үйлчилж, дэмжлэг үзүүлсэн Хараа багийн иргэн Р.Батбаяр болон аяны үйл ажиллагааг ивээн тэтгэн, хамтран ажиллаж буй "Баянгол эко гэр амралт"-ын Г.Баяртулга нарт талархал илэрхийлье.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 26, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 26, 2026 at 04:10 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]