Ministry of Foreign Affairs of Mongolia

09/09/2026 | Press release | Distributed by Public on 09/08/2026 20:48

Дархан сумын ЕБС-ийн сурагчдад “Хүүхдийн эрх ба цахим орчин” сэдэвт сургалт зохион байгууллаа

Сургалтын хүрээнд дараах үндсэн чиглэлүүдээр сурагчдад мэдлэг, ойлголт олгож, зөвлөмж өглөө. Үүнд:

Хүүхдийн суурь эрх: Хүүхдийн эрхийн тухай хууль болон цахим орчин дахь эрхийн хамгаалалт

Аюулгүй цахим хэрэглээ: Цахим сүлжээг зүй зохистой, үр дүнтэй ашиглах дадал

Өөрийгөө болон бусдыг хамгаалах: Цахим дарамт, бусад эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах боломж

Хүүхэд бүр өөрийн эрхийг ухамсарлан ойлгож, цахим орчинд аюулгүй, хариуцлагатай оролцох нь чухал юм. Иймд хүүхдийнхээ цахим орчны хэрэглээнд хяналт тавьж, тэдэнд хандуулах анхаарал халамжаа нэмэгдүүлэхийг эцэг эх, асран хамгаалагч та бүхэнд уриалж байна.

Хүүхдийн эрхийг хамгаалж, цахим орчны зөв хэрэглээг хамтдаа хэвшүүлцгээе.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 09, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 09, 2026 at 02:48 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]