09/10/2026 | Press release | Distributed by Public on 09/09/2026 22:40
Үе үеийн удирдлагуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ
Баян-Өлгий аймаг. Эрчим хүчний салбарын ажилчдын өдрийг тохиолдуулан Баян-Өлгий аймгийн Цахилгаан шугам сүлжээний газрын захиргаанаас тус байгууллагыг үе үеийн хугацаанд удирдаж байсан дарга нарыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэх уулзалтыг зохион байгууллаа.Арга хэмжээг ЦШС газрын дарга Ө. Арманбек нээж үг хэлэхдээ, аймгийн эрчим хүчний салбарыг хөгжүүлэх, хэрэглэгчдийг найдвартай цахилгаан эрчим хүчээр хангахад үнэтэй хувь нэмэр оруулсан ахмадуудын гавьяаг онцлон тэмдэглэв. Нээлтийн үйл ажиллагааны үеэр байгууллагын түүхийг бүтээлцсэн үе үеийн дарга нарын хөрөг зургийг Хүндэтгэлийн хананд залах ёслол боллоо.Тус хүндэтгэлийн уулзалтад ЦШС газрын анхны дарга Х. Дармен, даргаар ажиллаж байсан Ж. Керей, Х. Нурболат, М. Жанболат нар гэр бүлийн гишүүдийн хамт уригдан оролцсон юм.Уулзалтын үеэр ЦШС газрын өнөөгийн ажилтан, албан хаагчид ахмад удирдлагууддаа өөрсдийн санал бодлыг хуваалцаж, салбарын хөгжилд чиглэсэн шинэ санаачилга болон өдгөө хэрэгжиж буй бүтээн байгуулалт, техникийн шинэчлэлийн ажлуудыг танилцууллаа. Ахмад удирдлагууд байгууллагын залгамж халаа болсон залуу мэргэжилтнүүдэд ажлын туршлагаасаа хуваалцаж, цаашдын зорилт, шинэ ажлуудын талаар үнэтэй зөвлөгөө, сургаалийг хайрлав.