08/13/2026 | Press release | Distributed by Public on 08/13/2026 01:13
✅Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банкны төлбөр барагдуулах газар төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор 2026 оны 08 дугаар сарын 10-ны өдөр "Нээлттэй хаалганы өдөрлөг" зохион байгууллаа.
✅Өдөрлөгөөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой хууль, эрх зүйн зөвлөгөө мэдээлэл, төрийн цахим үйлчилгээний "ХУРДАН" киоск машинаар жолооны үнэмлэх, иргэний үнэмлэхийн лавлагаа олгох зэрэг үйлчилгээг 58 иргэнд үзүүллээ.
✅Энэ үеэр иргэдээс ирүүлсэн өргөдөл, санал, хүсэлтийг хүлээн авч, холбогдох албан хаагчид шилжүүлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түргэн шуурхай хүргэлээ.