Ministry of Foreign Affairs of Mongolia

09/25/2026 | Press release | Distributed by Public on 09/24/2026 20:09

Нийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмлээ

Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, автобусны зогсоол хоорондын зайг ойртуулж иргэдийн эрэлт хэрэгцээг хангах үүднээс нийтийн тээврийн үйлчилгээний Ч:67 "Морин 3-Нисэх", чиглэлийн замналд "Морингийн зам 1" зогсоол, Х:7 "Туул тосгоны шинэ эцэс-Хангарьд цогцолбор" чиглэлийн замналд "Морингийн зам 1", "Эко Спорт цогцолбор" зогсоолыг шинээр нэмэв.

Түүнчлэн Х:18 "Улаанбаатар (Тэнгэр плаза)-Багахангай эцэс" чиглэлийн замналд "Чулуун овоо", "Баян зөрлөг", "Хайрхан зөрлөг", "Хоолт зөрлөг", "Баян зөрлөг" (урд, хойд) зогсоолуудыг нэмж, Х:17 "Тэнгэр плаза-Хэрлэн худалдааны төв" чиглэлийн замналд "Цонжин болдог", "Өртөө толгой" (урд, хойд) зогсоолуудыг шинээр нэмлээ.

Дээрх замналын өөрчлөлтийг энэ сарын 26-ны өдрөөс мөрдөж эхэлнэ. Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 25, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 25, 2026 at 02:09 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]