Ministry of Foreign Affairs of Mongolia

09/25/2026 | Press release | Distributed by Public on 09/24/2026 21:11

Баянгол дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо

Баянгол дүүргийн Удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар удирдан явууллаа. Шуурхай зөвлөгөөний эхэнд өнгөрсөн шуурхайгаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулаа. Өнгөрсөн 8-р сарын 31-ний өдөр болсон Шуурхай зөвлөгөөнөөс нийт 13 үүрэг даалгавар өгснөөс биелэлт 81 хувь байна. Тухайлбал, дүүрэгт хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх, удааширч байгаа ажлын шалтгаан нөхцөлийг тодруулж, танилцуулах үүрэг даалгавар өгсөн. Тэгвэл 2026 онд дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 51 төсөл арга хэмжээ хэрэгжиж байгаа бөгөөд 18 нь он дамжин, 33 нь шинээр байна.

  1. Үүнээс 34 төсөл, арга хэмжээ нь 80-100 хувийн,
  2. 8 төсөл, арга хэмжээ нь 50-80 хувийн,
  3. 9 төсөл, арга хэмжээ нь 50 хувиас доош гүйцэтгэлтэй байна.

Мөн нийтийн эзэмшлийн гудамж талбай дахь ил задгай худалдааг цэгцлэх, ТҮЦ-үүдийг нүүлгэж дуусгах үүрэг даалгавар өгсөн. ХХҮХ-ийн хийсэн судалгаагаар дүүргийн хэмжээнд нийт 306 зөвшөөрөлгүй худалдаа эрхлэгч бүртгэгдсэн. Үүнээс 154 нь тогтмол, 152 нь түр үйл ажиллагаа явуулдаг. Иймд дүүргийн 14, 15-р хороо буюу 3, 4-р хорооллын гудамж талбайд ил задгай худалдаа эрхлэгчдэд нийтийн эзэмшлийн зам талбай чөлөөлөх мэдэгдэл өгсөн байна. Мөн 10-р хороонд зөвшөөрөлгүй байршуулсан 11 ТҮЦ-ээс 3-ыг нь, зөвшөөрөлгүй 14 явуулын түргэн хоол болон зайрмагийн цэгээс 3-ыг нүүлгэсэн нүүлгэсэн бөгөөд үлдсэнийг нь нүүлгэх ажлыг зохин байгуулж байна. Мөн Шуурхай зөвлөгөөний үеэр цаг үеийн буюу намрын мод тарилтын төлөвлөгөө, томуугийн эсрэг дархлаажуулалт, "Ухаалаг суралцагч хот Баянгол" Насан туршийн суралцахуйн төвийн мэдээллийг сонсож үүрэг даалгавар өглөө.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 25, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 25, 2026 at 03:11 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]