08/26/2026 | Press release | Distributed by Public on 08/26/2026 07:27
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Үйл ажиллагаа хариуцсан Дэд ерөнхий захирал хатагтай Угочи Даниэлсийг 2026 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг хатагтай Угочи Даниэлстэй дахин уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, шилжилт хөдөлгөөн, уур амьсгалын өөрчлөлт болон холбогдох бусад асуудлаар хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийн талаар санал солилцов.
Мөн тэрээр ОУШХБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгчөөр томилогдон ажиллаж буй Ёоко Фүжимүрад баяр хүргээд, цаашид хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлж, төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Уулзалтын төгсгөлд Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг хатагтай Угочи Даниэлст Монгол Улсад тавтай морилохыг хүсэж, Монгол Улсад зохион байгуулагдах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд амжилт хүслээ.