09/26/2026 | Press release | Distributed by Public on 09/25/2026 23:13
"Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026" аяны хүрээнд сурагчдын ном унших хүсэл сонирхлыг нэмэгдүүлэх, унших соёлыг төлөвшүүлэх зорилгоор "Анги бүрд номын булан - Номоор дүүрэн ертөнц" санаачилгыг хэрэгжүүлж, 10Б ангид номын булан байгууллаа.
Тус ажлын хүрээнд 10Б ангийн багш Э.Оюунчимэг сурагчидтайгаа хамтран ангидаа номын булан тохижуулж, сурагчдад ном унших, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх, номоос мэдлэг мэдээлэл олж авах таатай орчныг бүрдүүлсэн байна.
Номын булан байгуулсан нь сурагчдын ном унших сонирхлыг дэмжих, номыг хайрлан хамгаалах, уншсан номынхоо талаар бусадтай хуваалцах, унших дадал хэвшил төлөвшүүлэхэд чиглэсэн ач холбогдолтой ажил боллоо.
Сурагчдынхаа унших орчныг бүрдүүлж, ном унших соёлыг түгээн дэлгэрүүлэхэд идэвх санаачилгатай оролцсон Э.Оюунчимэг багш болон 10Б ангийн сурагчдадаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.