09/26/2026 | Press release | Distributed by Public on 09/25/2026 23:34
Соёлын өвийг хамгаалах тухай хууль, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан соёлын бодлого, сумын ИТХ-аар батлагдсан "Соёлын өвийг хамгаалах дунд хугацааны бодлого, үндсэн чиглэл"-ийн хэрэгжилтийг хангах хүрээнд түүх, соёлын дурсгалыг хадгалж хамгаалах зорилгоор "Монгол-Зөвлөлтийн найрамдлын хөшөө"-г сэргээн засварлаж, танилцуулгын пайз байршууллаа.
Тус хөшөөг 1968 онд сумын төвийн барилга, байгууламжийг бүтээн босгох ажилд оролцож байсан ЗХУ-ын барилгачид хоёр орны ард түмний хөдөлмөр, хамтын ажиллагаа, найрамдлын дурсгал болгон Соёлын төвийн гадна талбайд босгосон түүхтэй.
"Монгол-Зөвлөлтийн найрамдлын хөшөө" нь тухайн үеийн Монгол, Зөвлөлтийн ард түмний харилцаа, хамтын ажиллагаа, бүтээн байгуулалтын түүхийг илэрхийлсэн орон нутгийн түүх, соёлын дурсгалын нэгэн хэсэг юм.
Хөшөөг сэргээн засварлаж, танилцуулгын пайз байршуулснаар тухайн дурсгалын түүх, ач холбогдлыг олон нийтэд таниулах, хадгалалт хамгаалалтыг сайжруулах нөхцөл бүрдлээ.
Түүх, соёлын дурсгалаа хамгаалан хадгалж, хойч үедээ өвлүүлэн үлдээх нь үндэсний өв соёлоо эрхэмлэн дээдлэх чухал ач холбогдолтой юм