Ministry of Foreign Affairs of Mongolia

09/15/2026 | Press release | Distributed by Public on 09/14/2026 22:00

ЗАЛИЛАХ ГЭМТ ХЭРГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ, ТӨРӨЛ ХЭЛБЭР, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Завхан аймгийн Цагдаагийн газрын хэв журмын ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн хошууч Л.Хишигтогтох иргэд, олон нийтийг залилах төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэргийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор "Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх" сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Тус сургалтад "Завхан аймгийн улсын бүртгэлийн " ажилтан, албан хаагчид танхимаар сумдын улсын бүртгэгч нар цахимаар хамрагдсан бөгөөд сүүлийн үед нэмэгдэж буй цахим орчин дахь залилангийн хэлбэрүүд, тухайлбал хуурамч цахим хуудас, сошиал сүлжээ ашиглан мөнгө залилдаг арга, утсаар болон мессежээр хуурч мэдээлэл авах зэрэг нийтлэг тохиолдлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, бодит жишээнд тулгуурлан тайлбарласан юм.

Мөн иргэд хувийн мэдээллээ бусдад задруулахгүй байх, үл таних эх сурвалжаас ирсэн холбоос, мэдээлэлд болгоомжтой хандах, аливаа сэжигтэй тохиолдолд цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэх зэрэг урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэлээ.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 15, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 15, 2026 at 04:01 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]