Ministry of Foreign Affairs of Mongolia

08/25/2026 | Press release | Distributed by Public on 08/24/2026 21:25

СОЛОНГО” НҮДНИЙ ЭМНЭЛГИЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Аймгийн Засаг дарга Г.Чинбатын санаачилга, дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотын "СОЛОНГО" нүдний эмнэлгийн ХҮМҮҮНЛЭГИЙН үнэ төлбөргүй цогц үзлэгийг 2026.07.30-ны өдрөөс 2026.08.04-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа.

"СОЛОНГО" нүдний эмнэлгийн 24 эмч, мэргэжилтний бүрэлдэхүүнтэй баг төрөлжсөн мэргэжлийн нүдний үзлэг, оношилгоо, эмчилгээ, мэс заслын иж бүрэн тусламж үйлчилгээг үзүүллээ.

Уг хүмүүнлэгийн ажлын хүрээнд:

Нүдний эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд 749 иргэд хамрагдсанаас

✅Хараа зүйн үзлэг, оношилгоо, нүдний өнцөг, уг дурандах -544

✅Болорын үзлэг, оношилгоо, мэс засал эмчилгээ - 50

✅Эвэрлэгийн бүдэгшил арилгах мэс засал -11

✅Нүдний салстын эмгэгийн оношилгоо, мэс засал эмчилгээ -23

✅Глаукомын үзлэг, оношилгоо, мэс засал эмчилгээ - 5

✅Хүүхдийн нүдний оношилгоо - 116

✅Хараа зүйн шил тааруулалт - 74 иргэдэд хийгдэж ойрын болон холын харааны 74 шилийг үнэ төлбөргүй өглөө.

Төрөлжсөн мэргэжлийн нүдний бүх төрлийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүйгээр орон нутагт үзүүлснээр иргэдийн эдийн засгийн хүндрэлийг бууруулж, мэс заслын иж бүрэн тусламжийг бүх насны иргэдэд үзүүлж , нүдний эмгэгээс сэргийлэх, эрт илрүүлэх боломж бүрдсэн нь онцлог боллоо.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on August 25, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on August 25, 2026 at 03:26 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]