07/22/2026 | Press release | Distributed by Public on 07/21/2026 23:40
Дэлхийн эдийн засгийн форумын "Global Retail Investor Outlook" 2024 судалгаагаар Gen Z буюу 1997-2012 оны хооронд төрсөн залуу хөрөнгө оруулагчид уламжлалт хөрөнгө оруулалтаас илүү өсөлтийн боломжтой, инновацид суурилсан хөрөнгийг сонгох хандлагатай байна.
Судалгаанаас харахад "Gen Z" үеийнхний хамгийн түгээмэл эзэмшдэг хөрөнгө нь криптовалют бөгөөд үүний дараа хувьцаа, ETF болон хамтын сангийн бүтээгдэхүүнүүд бичигджээ. Энэ нь шинэ үеийн хөрөнгө оруулагчид дижитал хөрөнгө болон хөрөнгийн зах зээлд илүү эрт оролцож, өсөлтийн боломжийг эрэлхийлж байгааг харуулж байна.
Судалгааны онцлох үр дүн:
✔️"Gen Z" үеийн залуусын хамгийн түгээмэл хөрөнгө оруулалт нь криптовалют байна.
✔️Хувьцаа залуу хөрөнгө оруулагчдын гол сонголтын нэг хэвээр байна.
✔️ETF болон хамтын сангийн бүтээгдэхүүний хэрэглээ тогтвортой өсөж байна.
✔️Нас ахихын хэрээр хөрөнгө оруулагчид илүү төрөлжсөн, эрсдэл багатай хөрөнгө оруулалтын багц бүрдүүлэх хандлагатай болдог.
Судалгаа нь хөрөнгө оруулалтын хэв маяг үе үеийн онцлогоос шалтгаалан өөрчлөгдөж байгааг харуулж байгаа бөгөөд өндөр өгөөжийн боломжийг эрэлхийлэхийн зэрэгцээ эрсдэлийг зөв үнэлж, багцаа төрөлжүүлэх нь урт хугацааны хөрөнгө оруулалтын чухал зарчим хэвээр байна.
Эх сурвалж: Global Retail Investor Outlook 2024, World Economic Forum, Bloomberg Opinion
✅"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК" ХХК нь тогтвортой хөрөнгө оруулалтын орчныг бүрдүүлэхийн зэрэгцээ хөрөнгө оруулагчдын зах зээлийн ойлголтыг нэмэгдүүлж, урт хугацааны үнэ цэнийг бий болгох мэдээлэлд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжин ажиллаж байна.