Ministry of Foreign Affairs of Mongolia

02/02/2026 | Press release | Distributed by Public on 02/02/2026 23:24

A DISCUSSION ON “IMPORTANT ISSUES IN MATERNITY AND CHILD CARE SERVICES” WAS ORGANIZED IN KHAN MOUNTAIN DISTRICT.

ХУДНЭ-ээс санаачлан ЗДТГазрын дэмжлэгтэйгээр дүүргийн хэмжээнд эх хүүхдийн тусламж үйлчилгээ үзүүлдэг эрүүл мэндийн байгууллагууд болох ЭНЭҮТ, ХУДЭМТ, НТТТөвийн Хан-Уул салбар, Хан Туул ХСЗТ, Өрхийн эрүүл мэндийн дунд "Эх хүүхдийн тусламж үйлчилгээний тулгамдсан асуудал" хэлэлцүүлгийг 2024 оны 05 сарын 30-ны өдөр амжилттай зохион байгууллаа. ‍ Тус хэлэлцүүлэгт дээрх эрүүл мэндийн байгууллагуудын 31 эрүүл мэндийн байгууллагын 60 гаруй мэргэжилтэн оролцлоо. НЭМГ-ын Чанар, аюулгүй байдал хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Энхжаргал хүрэлцэн ирж, мэдээлэл хийн, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч хамтарч ажиллалаа. Тус хэлэлцүүлэгээр Эх хүүхдийн эндэгдлийг бууруулахад тулгамдсан асуудлаар эрүүл мэндийн байгууллага бүр өөрсдийн асуудлаа ярилцаж тодорхой шийдэлд хүрч цаашид хамтын ажиллагаагаа сайжруулахад анхаарч ажиллахаа ярилцлаа. ‍ Төвүүдийн уялдаа холбоог сайжруулах, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх болон 0-5 насны хүүхдийн эмнэлгийн болон эмнэлгийн бус эндэгдлийг бууруулах, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн, цаашид авах арга хэмжээг төлөвлөх зорилготой‍

Тус хэлэлцүүлгээс анхан шатны эрүүл мэндийн байгууллагын эмч нарыг дадлагажуулах, суурь эмгэгтэй хүүхдийн сэргээн засах асуудал, жирэмсэн эхийн шинжилгээний урсгалыг зохицуулах, эрүүл мэндийн байгууллагуудын мэдээлэл солилцох суваг зэрэг олон тулгамдсан асуудлыг шийдвэрлэж цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөсөн үр дүнтэй хэлэлцүүлэг боллоо.‍

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on February 02, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on February 03, 2026 at 05:24 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]