Ministry of Foreign Affairs of Mongolia

08/11/2026 | Press release | Distributed by Public on 08/11/2026 00:21

“Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

Улаанбаатар хот болон бусад суурин газрын хүн ам, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн өсөн нэмэгдэж буй усны хэрэгцээг урт хугацаанд найдвартай хангах зорилгоор "Туул усан цогцолбор" төслийг 2025-2032 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг Бүгд Найрамдах Энэтхэг Улсын KPIL (Kalpataru Projects International Limited) компани боловсруулж буй. Төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ боловсруулалтын ажлын гүйцэтгэл 90 хувьд хүрч, судалгаа, тооцоолол, инженерийн шийдлүүдийг нарийвчилж байна. Төслийн хүрээнд газар доорх болон гадаргын усны нөөцийг иж бүрэн судалж, усны ашиглалтын нөөцийг баталгаажуулах, Улаанбаатар хотын ус хангамжийн баталгаат эх үүсвэрийг бий болгох инженерийн шийдлийг тодорхойлж байгаа юм.

"Туул усан цогцолбор" нь 50-100 сая шоо метр ус хуримтлуулах хүчин чадалтай бөгөөд далангийн урт нь 685.15 метр, 35.8 метр өндөр, усан сан нь 19.84 метр гүнтэй байхаар төлөвлөгдсөн. Төслийн нийт ус хурах талбай 5,569 км² байна.

"Туул усан цогцолбор" төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын усан хангамжийн баталгаат эх үүсвэрийг бий болгох, Туул голын экологийн урсцыг бүрдүүлэх, урсац тасрахаас сэргийлэх, Улаанбаатар хотыг үерийн аюулаас хамгаалах, томоохон усан толио, нуур үүсгэснээр ус ууршиж байгаль орчинд эерэг нөлөө үзүүлэх зэрэг ач холбогдолтой.

эх суравлж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on August 11, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on August 11, 2026 at 06:21 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]