Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд Авлигатай тэмцэх газартай хамтран авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалтыг 2026 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгууллаа.Сургалтыг Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар Б.Баяртөгс, М.Жамъянчойжил нар удирдан явуулж, авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл, зөвлөмж өглөө.Сургалтад Алтанбулаг, Замын-Үүд, Цагааннуурын чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны 45 албан хаагчид хамрагдлаа.