08/25/2026 | Press release | Distributed by Public on 08/25/2026 02:52
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 235, 267 дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 25/01, 2026 оны 26/69 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2026 оны А/1164 дүгээр захирамж болон холбогдох бусад шийдвэрийг үндэслэн Улаанбаатар хотын Дэнжийн мянга дэд төвийн дулаан хангамжийн найдвартай, аюулгүй, байгаль орчинд ээлтэй эх үүсвэрийг бий болгох, байгалийн шингэрүүлсэн хийд суурилсан дулаан болон хийн дэд бүтцийг үе шаттай хөгжүүлэх зорилгоор "Байгалийн хийн түлшний хангамж, хийн эрчим хүчний эх үүсвэр" төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Уг төслийн хүрээнд хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах, түншлэлийн гэрээний нөхцөлийг хэлэлцэн тохирох, гэрээ байгуулах үйл ажиллагааг зохион байгуулах юм.
Тус төслийн хүрээнд дараах үндсэн бүрэлдэхүүн хэсгүүдийг технологийн нэгдсэн уялдаатай багц төсөл болгон хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Үүнд:
Дэнжийн мянгын 93 МВт хийн дулааны станц;
Цагаан давааны байгалийн хий хүлээн авах, хадгалах, дахин хийжүүлэх байгууламж;
Цагаан даваа-Дэнжийн мянгын хий дамжуулах үндсэн шугам болон холбогдох инженерийн дэд бүтэц.
Төслийн эхний үе шатыг 2027-2028 оны халаалтын улирал эхлэхээс өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Төсөл нь "Алсын хараа-2050" урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан үндсэн зорилт, арга хэмжээнүүдтэй нийцэж байгаа бөгөөд Улаанбаатар хотын дулаан хангамжийн хүртээмжийг нэмэгдүүлэх, агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллын дахин төлөвлөлтийг дэмжих стратегийн ач холбогдолтой төсөл юм. Төслийн талаарх мэдээллийг дараах холбоосуудаас авна уу:
Төслийн товч танилцуулга:
(https://docs.google.com/presentation/d/1RoMsBTcAo1WX0bUn_pON8n86Wy2HXqmB/edit?usp=sharing&ouid=115865749422650402145&rtpof=true&sd=true )
Төслийн техник, эдийн засгийн үндэслэлийн товч танилцуулга:
(https://docs.google.com/presentation/d/1DHmb26TEsjY9c8nXVzwiPoFG-fEe0ueD/edit?usp=sharing&ouid=115865749422650402145&rtpof=true&sd=true )
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль: (https://legalinfo.mn/mn/detail?lawId=16532629445571 )
Иймд дээрх төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтран хэрэгжүүлэх сонирхолтой дотоод, гадаадын хөрөнгө оруулагч, EPC гүйцэтгэгч, санхүүгийн байгууллага болон консорциумуудыг төслийг хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийлэх албан бичиг (Letter of Interest, LOI)-ээр ирүүлнэ үү.
Сонирхол илэрхийлэх хүсэлт хүлээн авах хугацаа:
Сонирхсон этгээдүүд 2026 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 17:00 цагаас өмнө төсөлд оролцох сонирхлоо илэрхийлэх албан бичгийг (Letter of Interest) [email protected] цахим шуудангаар ирүүлнэ.
Сонирхлоо албан ёсоор илэрхийлсэн хуулийн этгээдүүдэд холбогдох хууль, тогтоомжийн дагуу төслийн дараагийн шатанд оролцох урилга хүргүүлж, төслийн санал ирүүлэх эрхтэй. Энэхүү зар нь төслийг хэрэгжүүлэх боломжтой хуулийн этгээдийг тодорхойлох зорилготой бөгөөд аливаа этгээдэд гэрээ байгуулах эрх, үүрэг үүсгэхгүй болно.
Холбоо барих:
"Улаанбаатар түншлэл төв" ХХК
Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Амарын гудамж 2, Соёлын төв өргөө Г корпус, 302 тоот
И-мэйл: [email protected]
Утас: 7011-0071