08/17/2026 | Press release | Distributed by Public on 08/16/2026 18:50
2026 оны 8 дугаар сарын 10-ны 08 цагаас 17-ны 08 цаг хүртэлх 7 хоногийн цаг агаарын тойм мэдээ
УЛИАСТАЙ ХОТ ОРЧМООР:
Тунадас: 12-13-ны шөнө 0.5мм, 13-ны өдөр 7.0мм, 15-16-ны шөнө 0.0мм бороо, 16-ны өдөр 0.0мм, 16-17-ны шөнө мм дуу цахилгаантай, аадар бороо орсон. Бусад хугацаанд бороо ороогүй.
Салхи: Ихэнх хугацаанд 4-11м/с, 12, 13, 15-нд түр зуур 11-19м/с хүрч ширүүссэн.
Агаарын температур: Шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +21...+27 градус дулаан байлаа.
ЗАВХАН АЙМГИЙН НУТГААР:
ТУНАДАС: 12-ны өдөр зарим газраар 0.0мм, 12-13-ны шөнө зарим газраар 0.0-0.5мм, 13-ны өдөр ихэнх нутгаар 0.0-14.0мм, хамгийн их нь Цэцэн-Уул сумын нутгаар 14.0мм, 14-ний өдөр зарим газраар 0.0мм, 15-ны өдөр Хангайн уулархаг нутгаар 0.0-2.0мм, 15-16-ны шөнө Хангайн уулархаг нутгаар 0.0-0.4мм, 16-ны өдөр Хангайн уулархаг нутгаар 0.0-2.0мм, 16-17-ны шөнө ихэнх нутгаар 0.0-5.0мм, хамгийн их нь Их-Уул сумын нутгаар 5.0мм, Тосонцэнгэл сумын нутгаар 2.0мм дуу цахилгаантай аадар бороо, бороо орсон. Бусад хугацаанд бороо ороогүй.
САЛХИ: Ихэнх хугацаанд 2-10м/с, 12, 13, 15, 16-нд зарим газраар түр зуур 10-20м/с хүрч шуурсан.
ТЕМПЕРАТУР: Хангайн уулархаг нутгаар шөнөдөө +4...+12 градус, өдөртөө +18...+23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө +14...+20 градус, өдөртөө +27...+32 градус дулаан байв.