Ministry of Foreign Affairs of Mongolia

08/17/2026 | Press release | Distributed by Public on 08/16/2026 19:34

Онцгой байдлын байгууллагын дайчид дэд байрт шалгарлаа

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Өгөдэй хааны мэндэлсний 840 жил, Эрдэнэ зуу хийд байгуулагдсаны 440 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан олон улсын эрдмийн чуулганы хүрээнд "Монгол уламжлалт тэмцээн"-ийг Өвөрхангай аймгийн Хархорум (Хархорин) хотод энэ сарын 13-14-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Монгол цэргийн баатарлаг түүх, дайчин уламжлалыг өвлүүлэх, эх оронч үзэл, бахархлыг төлөвшүүлэх, алба хаагчдын бие бялдар, сэтгэл зүйн тэсвэр хатуужлыг дээшлүүлэх зорилгоор анх удаа зохион байгуулсан тус тэмцээнд Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах байгууллага, Онцгой байдлын байгууллага, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Цагдаа, Дотоодын цэргийн байгууллагын аравтын дайчид оролцож, хурд хүч, авхаалж самбаа, сэц мэргэнээ сорин өрсөлдсөн юм.

Нийт 10 аравт оролцсон тус тэмцээнд Онцгой байдлын байгууллагын "Хөх тэнгэрийн аврагч" аравтынхан үндэсний сурын харвааны төрөлд тэргүүн байр, морин уралдааны төрөлд тэргүүн байр эзэлсэн бол "Цэц мэргэд" аравтынхан морин уралдааны төрөлд дэд байрыг эзэлсэн юм.

Ингэснээр "Хөх тэнгэрийн аврагч"-д багийн нийлбэр дүнгээр дэд байрт шалгарлаа.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on August 17, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on August 17, 2026 at 01:34 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]