Ministry of Foreign Affairs of Mongolia

10/02/2026 | Press release | Distributed by Public on 10/01/2026 18:16

🇲🇳🤝🇰🇷“МОНГОЛ-СОЛОНГОСЫН ГАРААНЫ БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЭКОСИСТЕМ”-ИЙН ТАНИЛЦУУЛГА, УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламж (ODA)-аар 2026-2028 онд хэрэгжих "Улаанбаатар хотод гарааны бизнесийн хотхон байгуулах төсөл"-ийн хүрээнд Нийслэлийн Бизнес, инновацын газар, БНСУ-ын Жижиг, дунд үйлдвэрлэл, гарааны бизнесийн яамны харьяа Солонгосын Стартап болон Энтрепренер Хөгжлийн Хүрээлэн (KISED)-тэй хамтран Монгол Улсын гарааны бизнесийн экосистемийг бэхжүүлэх, хоёр улсын байгууллагуудын тогтвортой хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор "Монгол-Солонгосын гарааны бизнесийн экосистемийн хамтын ажиллагаа" танилцуулга, уулзалтыг 2026 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулж байна.

Уулзалтад "Эдийн засаг, хөгжлийн яам", "Нийслэлийн Засаг даргын Тамгын газар", "Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК ХХК", "Мэдээлэл, технологийн үндэсний парк", "Шинжлэх ухааны парк", "Стартап Монгол ТББ", ,"Сократус стартап студио ХХК", "Старт ХХК", "Хөгжлийн шийдэл ТББ" зэрэг байгууллагын төлөөлөл оролцож, Монгол болон БНСУ-ын стартап экосистемийн өнөөгийн нөхцөл байдал, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо.

Мөн уулзалтын үеэр 2026 оны 10 дугаар сарын 17-ноос хэрэгжих "Улаанбаатар хотод гарааны бизнесийн хотхон байгуулах болон хурдасгуур хөтөлбөр"-ийн зорилго, үйл ажиллагааг танилцуулж, БНСУ-ын стартапын экосистемийн туршлагыг Монгол Улсад нутагшуулах, хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцож байна.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on October 02, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on October 02, 2026 at 00:16 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]