Ministry of Foreign Affairs of Mongolia

09/02/2026 | Press release | Distributed by Public on 09/02/2026 03:01

2026 ОНЫ 1 САРЫН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН ТАНИЛЦУУЛГА ГАРЛАА

Халдварт өвчнөөр 73 хүн өвчилж бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 28 (62.2%) тохиолдлоор өссөн байна. Халдварт өвчнөөр өвчлөгчдийг өвчний төрлөөр авч үзвэл 43 (58.9%) хүн бэлгийн замын халдварт өвчин, 6 (8.2%) хүн салхин цэцэг өвчин, 12 (16.4%) хүн сүрьеэ өвчин, 2 (2.8%) хүн цусан суулга, 10 (13.7%) хүн бусад халдварт өвчин, харин гепатит халдварт өвчин бүртгэгдээгүй байна. Хүйсээр авч үзвэл халдварт өвчнөөр 73 хүн өвчилсний 44 (60.3%), бэлгийн замын халдварт өвчний 28 (65.1%), салхин цэцэг өвчний 3 (50.0%), сүрьеэ өвчний 6 (50.0%), цусан суулга 2 (100.0%), бусад халдварт өвчний 5 (50.0%) нь эмэгтэйчүүд өвчилсөн байна. 2026 оны 1 дүгээр сарын байдлаар нийт 83 эх амаржиж, 84 хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 6 (6.7%)-аар, төрсөн хүүхэд 5 (5.6%)-аар тус тус буурсан байна. Төрөлтийг насны бүтцээр нь харахад 25-29 насны 20 (24.1%), 30-34 насны 26 (31.3%), 35-39 насны 12 (14.5%), 20-24 насны 17 (20.5%), 40-44 насны 6 (7.2%), 20 хүртэлх насны 2 (2.4%) эх тус тус эзэлж байна. Төрсөн хүүхдийн 43 (51.2%) нь эрэгтэй, 41 (48.8%) нь эмэгтэй хүүхэд байна.

2026 оны 1 дүгээр сарын байдлаар 0-1 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1 гарч, 1-5 хүртэлх насны эндэгдэл гараагүй байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0-1 хүртэлх насны эндэгдэл 1 (50.0%)-ээр буурсан байна.

Нас барсан хүний тоо 53 байна. Нас барагсдын 34 (64.2%) нь эрэгтэйчүүд, 19 (35.8%) нь эмэгтэйчүүд байна. Нийт нас баралтыг шалтгаанаар авч үзвэл 16 (30.2%) нь зүрх судасны тогтолцооны өвчин, 10 (18.9%) нь хорт хавдар, 17 (32.1%) нь осол гэмтэл, 3 (5.7%) нь хоол боловсруулах тогтолцооны, 4 (7.5%) нь амьсгалын тогтолцооны, 3 (5.6%) нь бусад өвчин эзэлж байна.

Сэлэнгэ аймгийн хэмжээнд аймгийн нэгдсэн эмнэлэгт 54 хүн эрэгтэйчүүдийн кабинетаар үйлчлүүлсэн байна. Энэхүү үзүүлэлт нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11 (16.9%) хүнээр буурсан байна.

Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд 2.2 мянган хүнд үйлчилж, үйлчилгээний хөлс 1664.9 сая төгрөг болжээ.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 02, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 02, 2026 at 09:01 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]