Ministry of Foreign Affairs of Mongolia

07/20/2026 | Press release | Distributed by Public on 07/19/2026 18:43

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДАЛБААНЫ ӨДӨР”-Т ЗОРИУЛСАН ЦЭРГИЙН ЁСЛОЛЫН ЖАГСААЛД ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН 335 АЛБАН ХААГЧ, СОНСОГЧ ОРОЛЦЛОО

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДАЛБААНЫ ӨДӨР"-Т ЗОРИУЛСАН ЦЭРГИЙН ЁСЛОЛЫН ЖАГСААЛД ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН 335 АЛБАН ХААГЧ, СОНСОГЧ ОРОЛЦЛОО

✅ Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ой болон "Монгол Улсын Төрийн далбааны өдөр"-т зориулсан цэргийн ёслолын жагсаалд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын 8,500 гаруй орчим алба хаагч, 90 гаруй нэгж зэвсэг, техник, нисдэг тэрэг, сөнөөгч онгоц оролцлоо. Төрийн далбааг мандуулах үед хөгжимд Төрийн дуулал эгшиглэж, ёслолын буудлага үйлдсэн юм.

✅ Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх ард иргэд, цэргийн ёслолын жагсаалд оролцож байгаа бие бүрэлдэхүүн, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид, зочдод хандаж үг хэллээ. Тэр бээр тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг болсон "Төрийн далбааны өдөр"-ийн мэндийг ард түмэндээ өргөн дэвшүүллээ.

"Энэ ёслол, хүндэтгэл бол Монгол Улсын өнөд оршин тогтнохын илэрхийлэл, баатарлаг түүх, эв нэгдэл, цог хийморийн бэлгэдэл болсон Төрийн далбаагаа эрхэмлэн дээдлэх эх оронч үзэл, төрт ёсоо хүндэтгэн, үндэсний бахархал, өв уламжлал, ёс заншлаа сурталчлан таниулах, өвлүүлэн үлдээхэд чиглэдэг" гэдгийг онцолсон юм. Мөн ёслолын жагсаалд оролцож буй алба хаагчдад амжилт хүсэж, ард түмэн, үе үеийн эх орончид, ахмад дайчид, энхийг сахиулагч нарт төрийн нэрийн өмнөөс талархал илэрхийлсэн юм.

✅ Энэхүү ёслолын жагсаалд алдар гавьяа, амжилт бүтээлийн 92 жилийн баялаг түүхтэй Сүхбаатарын ба Цэргийн гавьяаны улаан туг, Байлдааны гавьяаны одонт Дотоод хэргийн их сургуулийн алба хаагч, сонсогчид оролцож, бателион захирагчаар Хилийн албаны сургуулийн захирал, 0345 дугаар ангийн захирагч, хурандаа Г.Галбадрах командлан алхсан юм.

✅ Тугийн чиглүүлэгчээр Цэргийн зохион байгуулалт, аюулгүй байдлын газрын чиглэлийн ахлах офицер ахмад Ж.Даваадорж, тугчаар Хилийн албаны сургуулийн 421 дүгээр дамжааны дэд түрүүч Б.Шижир, тугийн хамгаалагчаар Цагдаагийн сургуулийн 324-р дамжааны сонсогч Г.Доржсамбуу, 322 дугаар дамжааны сонсогч Г.Бат-Ирээдүй нар алхлаа.

✅Ротын захирагчаар Хилийн албаны сургуулийн дамжааны захирагч, ахмад Г.Даваадорж, Цагдаагийн сургуулийн дамжааны захирагч, цагдаагийн ахлах дэслэгч С.Нангилдорж, Багш, сонсогч суралцагчийн төвийн Соёлын төв, танхим хариуцсан мэргэжилтэн, дэслэгч Б.Өсөхбаяр нар командлан алхав.

✅ Монголчууд түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор 2009 оноос эхлэн жил бүрийн 07 дугаар сарын 10-ны өдрийг "Төрийн далбааны өдөр" болгон хуульчилж, Төрийн далбаагаа мандуулдаг болсон. Улмаар 2010 оноос эхлэн цэргийн хүндэтгэлийн жагсаал зохион байгуулж, Төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтсон билээ.

✅Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал бөгөөд Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийн илэрхийлэл билээ.Төрийн далбаан дээрх соёмбо нь улс орон эгнэгт мандан бадарч, ард түмэн эв найрамдал, шударга ёсыг сахин, өнөр өтгөн, өнөд цэцэглэн хөгжих гүн утга агуулдаг юм.

Дотоод хэргийнн их сургуулиа төлөөлөн цэрргийн ёслолын жагсаалд оролцсон албан хаагчид, сонсогчид та бүхэндээ амжилт хүсье.

Дотоод хэргийн их сургууль мандан бадрах болтугай.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on July 20, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on July 20, 2026 at 00:43 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]