09/23/2026 | Press release | Distributed by Public on 09/23/2026 01:53
https://www.facebook.com/reel/1594997119078699
Хүүхдийн инээд цалгиж, тоглонгоо суралцаж, аз жаргалтай өсөж хөгжих орчин бүрдэхэд бидний өчүүхэн ч гэсэн хувь нэмэр үнэ цэнтэй.
"Говь Хангай Буйдан" ХХК-ийн хамт олон "ХҮҮХЭД БҮР АЗ ЖАРГАЛТАЙ БАЙГ" аяныг санаачлан, нийслэлийн цэцэрлэгүүдийн бяцхан үрсэд зориулсан тоглоомын буланг тохижуулах сайн үйлсийн ажлыг эхлүүллээ.
2026 оны 9-р сарын 1-ний байдлаар:
Нийслэлийн 144-р цэцэрлэг
Нийслэлийн 243-р цэцэрлэг
Нийслэлийн 121-р цэцэрлэгийн бяцхан хүүхдүүдэд зориулан тоглонгоо суралцаж, өсөж хөгжихөд нь тухтай, таатай орчныг бүрдүүлэн тохижууллаа.
ҮҮНД:
НОМ ТОГЛООМЫН ТАВИУР
ХҮҮХДИЙН КРЕСЛО
ШОО ХЭЛБЭРТЭЙ ЗӨӨЛӨН ТОГЛООМ
Шинэ хичээлийн жилээ шинэ, тухтай тоглоомын булантай угтаж буй бяцхан үрсийн инээд хөөр, баяр баясал бидний хамгийн том урам юм. ❤️
Энэ бол зөвхөн эхлэл.
Цаашид бид "ХҮҮХЭД БҮР АЗ ЖАРГАЛТАЙ БАЙГ" аянаа үргэлжлүүлж, илүү олон цэцэрлэг, илүү олон бяцхан хүүхдэд аз жаргалтай тоглож, хөгжих орчныг бүрдүүлэхийн төлөө хувь нэмрээ оруулах юм.
Хүүхэд бүр аз жаргалтай байг.