Ministry of Foreign Affairs of Mongolia

08/31/2026 | Press release | Distributed by Public on 08/31/2026 03:37

COP17: УЛААНБААТАР ХОТ 400 ОРЧИМ САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЭВ.

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын /UNCCD COP17/ хүрээнд Улаанбаатар хот цаашид хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүддээ Олон Улсын санхүүжилт татах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна.

➡️ Бага хурлын хүрээнд зохион байгуулагдсан "Хотын дарга нарын чуулга уулзалт"-ын үеэр Олон Улсын байгууллага, хөгжлийн санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагчидтай яриа хэлэлцээ өрнүүлж, өнөөдрийн байдлаар нийт 400 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт татах боломж бүрдээд буйг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва мэдээллээ.

Тухайлбал Даян дэлхийн ногоон хөгжлийн институт /GGGI/ Улаанбаатар хотын ногоон төслүүдэд 250 сая ам.доллар хүртэлх хөрөнгө оруулалт татах чиглэлээр хамтран ажиллахаар болсон.

✅ Энэ хүрээнд хөрөнгө оруулалт татах боломжтой ногоон, тогтвортой төслүүдийг тодорхойлох, Олон Улсын хөрөнгө оруулагч болон хөгжлийн санхүүгийн байгууллагуудын шаардлагад нийцүүлэн бэлтгэх ажлыг ✅"Нийслэлийн өмчит Улаанбаатар Хөрөнгө Оруулалт, Менежмент ҮЦК" ХХК Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй хамтран хэрэгжүүлж ирсэн.

➡️ Цаашид төслүүдийн бэлтгэл, санхүүжилтийн ажлыг манай компанийн итгэмжлэн удирддаг Нийслэлийн ногоон сантай уялдуулж, боломжит хөрөнгө оруулалтын эх үүсвэрүүдтэй холбох чиглэлээр хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр боллоо.

✅ Үүнээс гадна Дэлхийн банк групптэй хотын хөгжлийн гурван чиглэлээр урт хугацааны хөрөнгө оруулалт татах асуудлаар хэлэлцээ хийж, BYD компанитай нийтийн тээврийн салбарт хамтран ажиллах боломжийг хэлэлцсэн байна. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон бусад олон улсын байгууллагатай хамтын ажиллагааг өргөжүүлжээ.

Эдгээр яриа хэлэлцээ нь санхүүжилт татахаас гадна хотуудын тогтвортой хөгжил, ногоон шилжилтийн чиглэлээр Олон Улсын болон бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэж байна.

✅ Энэ хүрээнд "Хотын дарга нарын чуулга уулзалт"-аас баталсан "Улаанбаатарын тунхаглал"-аар газрын доройтол, усны хомсдол, цөлжилт, шар шороон шуурга зэрэг бүс нутгийн нийтлэг сорилтыг хотуудын хамтын ажиллагаатай уялдуулан шийдвэрлэх, ойжуулалт, нөхөн сэргээлт, ногоон хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтарсан төсөл, арга хэмжээг хөгжүүлэх чиглэлийг тодорхойллоо.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on August 31, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on August 31, 2026 at 09:37 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]