09/02/2026 | Press release | Distributed by Public on 09/02/2026 03:42
Дундговь аймаг дахь Төрийн аудитын газраас Сайнцагаан сумын ЗДТГ, төсөвт байгууллагуудын 2026 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд завсрын аудит хийх ажлын хүрээнд чиглэл өгөх сургалтыг зохион байгууллаа.
Сургалтын үеэр Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын дарга Р.Мөнхтогтох завсрын аудит хийх үйл ажиллагааны талаар мэдээлэл хийв.
Тус хэлэлцүүлэгт сумын ИТХ-ын дарга Г.Ганчулуун, Засаг дарга С.Бат-Оргил, Засаг даргын орлогч И.Эрдэнэцог, ЗДТГ-ын дарга Н.Түвшинжаргал болон Санхүүгийн албаны дарга, сургууль, цэцэрлэгийн удирдлага, нягтлан бодогчид оролцлоо.