Ministry of Foreign Affairs of Mongolia

08/12/2026 | Press release | Distributed by Public on 08/11/2026 21:11

Нийслэлийн 57 дугаар цэцэрлэгт элсэх элсэлтийн зөвлөмж

1.Оршин суугаа газрын бүртгэлтэй, бичиг баримтын зөрчилгүй байх

2.Түр оршин суугч бол хүүхдээ Нийслэлийн цэцэрлэгт хамруулахын өмнө амьдарч буй хороондоо бүртгүүлж, улсын бүртгэлийн хаягаа элсэлтийн хугацаанаас өмнө шилжүүлсэн байх;

3.Хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэх хүсэлтээ 2026 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 08 дугаар сарын 23-ны өдрүүдэд цахимаар илгээнэ.

4.Цахимаар бүртгүүлж чадахгүй бол цэцэрлэгийн "Дэмжих баг"-тай 99823537 дугаар руу ажлын цагаар холбогдож тусламж авах;

5.Хүүхдээ бүртгүүлэхдээ:

* E-Mongolia-д нэвтэрнэ.

* "Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлт" хэсэгт орж хүүхдийн мэдээллээ оруулна.

* Өмнө нь цэцэрлэгт явж байсан бол тухайн цэцэрлэгийн нэр, дугаар харагдана.

* Хэрэв цэцэрлэгийн мэдээлэл харагдахгүй бол "Шинээр элсэх хүүхэд" гэж үзнэ.

* Бүртгэлтэй хаягаа шалгана.

* Хүүхдээ одоогийн цэцэрлэгт үргэлжлүүлэн явуулахгүй бол шалтгаанаа сонгон хүсэлт илгээнэ.

* Үргэлжлүүлэн явуулах бол хүсэлтээ шууд баталгаажуулна.

* Хэрэв шинээр элсэх эсвэл өөр цэцэрлэгт шилжих бол 2026 оны 8-р сарын 7-ны 17:00 цагаас өмнө хаягийн шилжилтээ хийсэн байх шаардлагатай.

6.Цэцэрлэгийн элсэлтийн хуваарилалтыг хүчин чадалд нь тулгуурлан 2026 оны 08 дугаар сарын 24-25-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулна.

7.Эцэг эх, асран хамгаалагчдын утсанд цэцэрлэгт хуваарилагдсан зурвас ирсний дараа цэцэрлэгтэй 2026 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор гэрээ байгуулж, баталгаажуулна.

Тайлбар: 2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17) болох тухайн бүсэд 57 дугаар цэцэрлэг байрлаж байгаа тул элсэлтийн бүртгэл зөвхөн цахимаар зохион байгуулагдахыг анхаарна уу!

Тус цэцэрлэгийн хамран сургах тойрог:

БГД-ийн 11 дүгээр хороо: Хувьсгалчдын Д-0, 1, 2, 3, 4, 5 дугаар гудамж, НААҮ 12-1, 12 -2, 12-3

БГД-ийн 12 дугаар хороо: 6а, 6б байр

БГД-ийн 23 дугаар хороо: ЗАА 25, 25/1-25/15 хүртэлх бүх гудамж

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on August 12, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on August 12, 2026 at 03:11 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]