Ministry of Foreign Affairs of Mongolia

07/11/2026 | Press release | Distributed by Public on 07/10/2026 20:54

Мэндчилгээ

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын босгон дээр Улаанбаатар хотын усны ирээдүйд жинтэй хувь нэмэр оруулах гурван том төслийн ард гарсан баярт мэдээтэй бид дэлгэр сайхан наадах гэж байна. 2026 онд Улаанбаатар хотод Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулснаар хотын нийт ус хангамжийг 2016 оны түвшнээс 80 хүртэл хувиар нэмэгдүүлж, ирэх 30 жилийн хугацаанд нийслэлийн 2.4 сая иргэн стандартын шаардлагад нийцсэн цэвэр усаар тогтвортой хангагдах нөхцөл бүрдлээ. Хөтөлбөрийн бүтээн байгуулалтын шатанд нийт 8,270 ажлын байр бий болгосны 92% нь монгол ажилчид байсны зэрэгцээ шинээр байгуулагдсан үйлдвэрүүдэд нийт 73 ажлын байр шинээр бий боллоо. Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр ашиглалтанд орсон нь Төв цэвэрлэх байгууламжаас өдөрт 50 мянган шоо метр хаягдал усыг хүлээн авч боловсруулан гурав, дөрөвдүгээр дулааны цахилгаан станцуудад нийлүүлэх, жилд 14-18 сая шоо метр орчим гүний цэнгэг усыг хэмнэх боломж бүрдэж, хотын усны хязгаарлагдмал нөөцийг хамгаалах, тогтвортой, хариуцлагатай усны менежментийг бий болгох, байгаль орчны тэнцвэрийг хадгалахад чухал ач холбогдолтой. Шинэ төв цэвэрлэх байгууламж нь хоногт 250 мянган шоо метр хаягдал усыг 98 хүртэлх хувийн үр ашигтайгаар цэвэрлэх хүчин чадалтай, 55 барилга байгууламжаас бүрдэх бүрэн автомат үйлдвэр юм Энэхүү байгууламж ашиглалтад орсноор нийслэлийн бохир ус цэвэрлэгээний хүчин чадал нэмэгдэж, Туул гол болон хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулахад чухал ач холбогдолтой. Нийслэлийн зургаан дүүргийн гэр хорооллын 180 ус түгээх байрыг бүрэн автоматжуулж, иргэд 24 цагаар ус авах нөхцлийг бүрдүүллээ. Монгол Улсын усны ирээдүй түүхэнд байхгүй их бүтээн байгуулалтаар өргөжин дэлгэрч 60 жилийн насжилт бүхий хуучин цэвэрлэхээс Шинэ цэвэрлэх байгууламж руу бид шилжээд байна. Үндэсний их баяр наадмаар үндэсний усны ирээдүйд хувьсал хийгдсэн онцгой мэдээллийг та бүхэнтэйгээ хуваалцаж байгаадаа туйлын баяртай байна. Улаанбаатар хотын ус сувгийн удирдах газрын хувьд түүхэн ажлуудын ард гарсан онцгой наадам болж байна. Нийслэлчүүд та бүхэн минь дэлгэр сайхан наадаарай. Нэжгээд амжилт, олон бэрхшээл, нугачааг давсан сүүлийн долоон жил үргэлжилсэн нөр их ажлын ард гарсан амжилтаа та бүхэнтэйгээ хуваалцаж байгаадаа бид бүхэн туйлын баяртай байна. Монгол Улсын усны ирээдүйн төлөөх их үйлст хамтран зүтгэсэн бүх хүмүүст онцгойлан талархал илэрхийлье. Дэлгэр сайхан наадаарай.

Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газрын дарга

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч

Монгол Улсын Үйлчилгээний Гавьяат Ажилтан

ЦОГТСАЙХАНЫ ТӨРХҮҮ

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on July 11, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on July 11, 2026 at 02:55 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]