09/21/2026 | Press release | Distributed by Public on 09/21/2026 01:20
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдах "Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын залуу офицеруудын чуулган"-ыг угтсан арга хэмжээний төлөвлөгөөний дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Налайх, Багахангай дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн залуу офицерууд сайн үйлсийн ажил зохион байгууллаа.
Залуу офицерууд хичээлийн шинэ жилийг угтан алба хаагчдын хүүхдүүдэд иж бүрэн хичээлийн хэрэгсэл гардуулан өгч, сурлагын өндөр амжилтыг хүслээ.