Ministry of Foreign Affairs of Mongolia

09/19/2026 | Press release | Distributed by Public on 09/19/2026 06:09

ЗОРЧИХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХ ЯЛ ЭДЛҮҮЛЭХЭД ШААРДЛАГАТАЙ ТЕХНИК ХЭРЭГСЛИЙГ НЭМЭГДҮҮЛЛЭЭ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Өлгий сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй 2026 онд хамтран ажиллах төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллагын хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлсэн болон таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан этгээдэд хэрэглэх хяналтын цахим бугуйвч, дагалдах хэрэгслийг хүлээн авлаа.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 19, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 19, 2026 at 12:09 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]