Ministry of Foreign Affairs of Mongolia

09/25/2026 | Press release | Distributed by Public on 09/24/2026 19:41

📚 'НОМЫН БАЯР – МАНАЙ СУРГУУЛЬ' ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ ӨНГӨРЛӨӨ

Өдөрлөгийн хүрээнд сурагчдын бүтээл, номын тэмдэглэлээр үзэсгэлэн гаргаж, дараах сонирхолтой арга хэмжээнүүдэд хүүхдүүд идэвхтэй оролцлоо:

"Миний дуртай ном" - "Хүүхдийн ертөнц" телевизийн булангаар дуртай номоо танилцуулав.

Ном солилцоо - Найзуудтайгаа ном солилцон унших боломж тохиолоо.

Номын дүрд хувирцгаая - Зонилох баатруудынхаа дүр төрхөд хувиран амилуулав.

АХА: Хэн хурдан, хэн авхаалжтай вэ? - Танин мэдэхүйн викторина тэмцээн хөгжөөнтэй явагдлаа.

️ Уран уншлага - Уран яруу унших ур чадвараа сорив.

‍‍‍ Гэр бүлээрээ ном уншъя - Эцэг эхчүүдийн оролцоог дэмжсэн хамтын уншлага.

✂️ Номоор бүтээе - Номын тэмдэглэл, сурагчдын гар урлалын үзэсгэлэн.

Номтой нөхөрлөж, үзэсгэлэн болон уралдаан тэмцээндээ идэвхтэй оролцсон бүх сурагчид, дэмжин ажилласан эцэг эх, багш нартаа баярлалаа!

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 25, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 25, 2026 at 01:41 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]