Ministry of Foreign Affairs of Mongolia

08/20/2026 | Press release | Distributed by Public on 08/20/2026 05:27

UNCCD COP17-ЫН НЭЭЛТТЭЙ ЯРИА ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ЭХНИЙ ХУРАЛДААН БОЛЛОО

Улаанбаатар хотноо болж буй Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын (UNCCD COP17) хүрээнд конвенцын оролцогч Талууд болон иргэний нийгмийн хооронд хийгддэг Нээлттэй яриа хэлэлцүүлгийн эхний хуралдаан энэ 8 дугаар сарын 20-ны өдөр боллоо.

Хуралдааныг Гадаад харилцааны сайд бөгөөд UNCCD COP17-ын Дарга Б.Батцэцэг нээж, үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, засгийн газар, олон улсын байгууллага, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллага, иргэний нийгэм, орон нутаг болон уугуул иргэд, залуучуудын хамтын ажиллагааг бэхжүүлж, дэлхийн түвшинд хүлээсэн үүрэг амлалтыг газар дээрх бодит үйл ажиллагаа болгон хэрэгжүүлэхийн чухлыг тэмдэглэв. Мөн хэлэлцүүлгээс гарсан санал, санаачилгыг COP17-ын үр дүн болон цаашдын хамтын ажиллагаанд тусган, оролцогчдын дуу хоолойг бодит үйл хэрэг болгох нь бага хурлын чухал зорилтын нэг болохыг онцоллоо.

Тус хуралдаанаар газрын нөхөн сэргээлтэд орон нутгийн болон уугуул иргэдийн мэдлэг, туршлага, шинжлэх ухаан, инновац, тогтвортой санхүүжилтийг хослуулахын ач холбогдлыг хэлэлцэв. Мөн "2026 оныг Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил" болгон зарласантай холбогдуулан тогтвортой хүнсний тогтолцоог хөгжүүлэх, газрын доройтлыг бууруулах зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн бодит шийдэл, туршлага, санхүүжилтийн боломжийг оролцогчид хуваалцлаа.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on August 20, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on August 20, 2026 at 11:27 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]