Ministry of Foreign Affairs of Mongolia

08/25/2026 | Press release | Distributed by Public on 08/25/2026 03:13

“НҮҮРС-ПИРОЛИЗИЙН ҮЙЛДВЭР” ТӨСЛИЙГ ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛЭЭР ХЭРЭГЖҮҮЛЭХ ТҮНШЛЭГЧЭЭР ОРОЛЦОХ СОНИРХЛОО ИЛЭРХИЙЛНЭ ҮҮ

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 235 дугаар тогтоол, Засгийн газрын 2026 оны 28 дугаар хуралдааны тэмдэглэл, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 25/01, 2026 оны 26/68 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2026 оны А/1162 дугаар захирамж болон холбогдох бусад шийдвэрийг тус тус үндэслэн Нийслэл Улаанбаатар хот болон "Чингис Хаан Баялгийн Сан Нэгдэл" ХХК хамтран "Нүүрс-пиролизийн үйлдвэр"-ийн төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох, түншлэлийн гэрээний хэлэлцээ хийх, гэрээ байгуулах ажлыг зохион байгуулахаар ажиллаж байна.

Төслийг Багануурын нүүрсний ордыг түшиглэн хэрэгжүүлэх бөгөөд жилд 1.8 сая тонн хүрэн нүүрс боловсруулж 600 мянган тонн хагас кокс, 82 мянган тонн давирхай, пиролизийн хий ашиглан 40 МВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхээр төлөвлөсөн. Төслийн техник, эдийн засгийн үндэслэлүүдийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эрчим хүчний яамны шинжлэх ухаан, техникийн зөвлөлөөр тус тус хэлэлцүүлэн батлуулсан. Төслийн бүтээн байгуулалтыг 2026 оны IV улирлаас эхлүүлэхээр төлөвлөсөн.

Энэхүү төсөл нь Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичгүүд болон Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан бөгөөд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, ашигт малтмалын нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд стратегийн чухал ач холбогдолтой юм. Төслийн товч танилцуулга болон холбогдох мэдээлэлтэй дараах холбоосоор орж танилцана уу.

Төслийн товч танилцуулга:

(https://docs.google.com/presentation/d/17PtumwN7CWos4zIw_Vi4pGaGW-g-3rAh/edit?usp=sharing&ouid=115865749422650402145&rtpof=true&sd=true )

Төслийн техник, эдийн засгийн үндэслэлийн товч танилцуулга:

(https://docs.google.com/presentation/d/15E31IbTYESmbWJU5xkfPWM4uzn_OWLZQ/edit?usp=sharing&ouid=115865749422650402145&rtpof=true&sd=true )

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль: (https://legalinfo.mn/mn/detail?lawId=16532629445571)

Иймд дээрх төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтран хэрэгжүүлэх сонирхолтой дотоод, гадаадын хөрөнгө оруулагч, технологи нийлүүлэгч, EPC гүйцэтгэгч, ашиглалт, засвар үйлчилгээний оператор, санхүүгийн байгууллага болон консорциумуудыг төслийг хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийлсэн албан бичиг (Letter of Interest, LOI)-ийг ирүүлэхийг урьж байна.

Сонирхол илэрхийлэх хүсэлт хүлээн авах хугацаа, хэлбэр:

Сонирхсон этгээдүүд 2026 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 17:00 цагаас өмнө төсөлд оролцох сонирхлоо илэрхийлэх албан бичгийг (Letter of Interest) [email protected] цахим шуудангаар ирүүлнэ.

Сонирхлоо албан ёсоор илэрхийлсэн хуулийн этгээдүүдэд холбогдох хууль, тогтоомжийн дагуу төслийн дараагийн шатанд оролцох урилга хүргүүлж, төслийн санал ирүүлэх эрхтэй. Энэхүү зар нь төслийг хэрэгжүүлэх боломжтой хуулийн этгээдийг тодорхойлох зорилготой бөгөөд аливаа этгээдэд гэрээ байгуулах эрх, үүрэг үүсгэхгүй болно.

Холбоо барих:

"Улаанбаатар түншлэл төв" ХХК

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Амарын гудамж 2, Соёлын төв өргөө Г корпус, 302 тоот

И-мэйл: [email protected]

Утас: 7011-0071

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on August 25, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on August 25, 2026 at 09:13 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]