08/25/2026 | Press release | Distributed by Public on 08/25/2026 02:52
Холбооны Бүгд Найрамдах Герман Улс /ХБНГУ/-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (BMZ)-ны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга Йоханн Заатхофф тэргүүтэй зочид, төлөөлөгчид өнөөдөр /2026.08.25/ Налайх дүүрэгт айлчилж, дүүргийн удирдлагуудтай уулзалт хийлээ.
Уулзалтад Афганистан, Пакистан, Төв Ази болон Монгол Улсыг хариуцсан хэлтсийн дарга Кристиане Амари, ХБНГУ-ын Элчин сайдын яамны Хамтын ажиллагааны тэргүүн Удо Вебер, GIZ олон улсын байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгч Юрген Хартвиг, Германы Сэргээн босголт зээлийн банк (KfW)-ны Монгол дахь зохицуулагч, суурин төлөөлөгч Г.Эрдэнэбаясгалан, Герман-Монголын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй Германы Геологийн албаны (BGR) "Эрдэс баялгийн тогтвортой удирдлагын зөвлөх үйлчилгээ" төслийн удирдагч Жэйми Фердинандес нарын болон зарим төслүүдийн төлөөлөгчид оролцлоо.
Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Мандуул зочид төлөөлөгчдөд дүүргийн товч танилцуулга болон Налайх дүүргийг СТАНДАРТТАЙ, НОГООН ЖИШИГ ХОТ болгон хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг танилцуулсан бол дүүргийн Менежер С.Ялалт Герман Улсын дэмжлэгээр хэрэгжиж буй төслүүдийн явц, үр дүнг танилцуулав.
Уулзалтаар Залуучуудад зориулсан хосмог мэргэжлийн боловсролын сургалт, ногоон ажлын байрны шинэ боломжууд болон олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.