02/02/2026 | Press release | Distributed by Public on 02/03/2026 02:05
Дотоод хэргийн их сургуулийн Гадаад хэлний институт, "Аптон" олон улсын боловсролын институт хамтран "Хамтдаа хөгжиж, ажлын байран дээрээ аз жаргалтай ажиллая" сэдэвт сургалтыг 02 дугаар сарын 02-ны өдөр зохион байгууллаа. Энэхүү сургалтад Дотоод хэргийн их сургууль болон "Хишиг" дунд сургуулийн багш, албан хаагчид оролцож, ажил, амьдралаа тэнцвэртэй хадгалах, ажлаас халшрах хам шинжээс урьдчилан сэргийлэх зэрэг мэдлэг ойлголт авлаа.