Бүсчилсэн хөгжил, Онцгой байдал хариуцсан Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний 2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.
Хэлэлцүүлгийн үеэр Шадар сайдын Ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга Б.Мөнх-Оргил Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний 2027 оны төсвийн санал, төсвийн төслийн үндсэн чиглэл, зорилтыг танилцуулав.
2027 оны төсвийн төсөлд эрхлэх асуудлын хүрээний харьяа байгууллагуудын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, албан хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах, техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл, чадавхыг бэхжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг үе шаттайгаар шийдвэрлэхэд онцгойлон анхаарч ажиллаж байна.