Results

Ministry of Foreign Affairs of Mongolia

02/03/2026 | Press release | Distributed by Public on 02/03/2026 02:32

102 ATHLETES FROM 21 COUNTRIES PARTICIPATED IN “DREAM PROGRAM 2026”

Зүүн Азийн Бүс нутгуудын аялал жуулчлалын холбоо (EATOF) болон Пёнчань 2018 олимпийн өв уламжлалын сан хамтран "Dream program 2026" арга хэмжээг БНСУ-ын Пёнчань хотын Ёнпён цанын баазад ес хоногийн турш амжилттай зохион байгуулж өнөөдөр хаалтаа хийжээ. Олимпийн өв уламжлалыг хадгалах, залуу тамирчдын авьяасыг нээн илрүүлж дэмжих зорилготой уг хамтарсан бэлтгэл, нөхөрсөг тэмцээн бүхий хөтөлбөрт энэ жил 21 орны 13-16 насны 102 тамирчин /пара 13-21 нас/ оролцсон байна. Тив тивээс, улс улсаас хуран цугларсан хүүхдүүд хэл соёл, зан заншил, өв уламжлал, царай төрх өөр ч гэсэн нэг хүсэл, нэг мөрөөдөл, нэг зорилгын дор нэгдэж, зөвхөн бэлтгэл хийгээд зогсохгүй Солонгос улсын соёл, уламжлалтай танилцаж, дуу, бүжиг сурч, үзэсгэлэнт Сөүл, Ганнан хотоор аялж, орон орны найзуудтайгаа олон гайхалтай дурсамж бүтээжээ. Хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан спортын тэмцээний "Гүйлтийн цана"-ын төрөлд манай тамирчин Э.Тэмүүлэн 1 дүгээр байр, Б.Даваажаргал 2 дугаар байрэзэлж Монгол хүүхдүүдийн хурд хүч⛷️, авхаалж самбаа, тэсвэр тэвчээрийг дэлхийд таниулсан бахархам мэдээтэй Монгол Улс, Төв сайхан нутгийнхаа нэрийг өндөрт өргөж, олон улсын нэр хүндтэй үйл ажиллагаанд амжилттай оролцсон тамирчид, дасгалжуулагч багшаараа бахархаж байна. Та бүхэндээ спортын өндөр амжилт хүсэн ерөөе.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on February 03, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on February 03, 2026 at 08:32 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]