07/22/2026 | Press release | Distributed by Public on 07/21/2026 23:40
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн болж, "Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Гангамөрөн оролцлоо.
➡️Зөвлөгөөний эхэнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт шинээр томилогдон ажиллаж буй албан хаагчдыг танилцуулж, Нийслэлийн бодлого, үйл ажиллагаанд үр дүнтэй хамтран ажиллахыг хүслээ.
✅Мөн зөвлөгөөний үеэр Нийслэлийн хэмжээнд хэрэгжиж буй бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, өвөлжилтийн бэлтгэл, боловсролын салбарын бэлтгэл ажил болон цаг үеийн бусад асуудлын хэрэгжилтийн явцыг хэлэлцэж, дараах мэдээллийг танилцууллаа.
✔️ Үндэсний их баяр наадмын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд 422,510 м² талбайд цэвэрлэгээ хийж, хог хаягдал, ногоон байгууламж, тоглоомын талбайг цэвэрлэн, 53 тонн лаг, хагшаасыг зөөвөрлөсөн байна.
✔️ Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын хүрээнд 2.2 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий нийт 622 төсөл, ажил хэрэгжиж байгаагаас 566 нь барилга угсралт болон их засварын ажил бөгөөд өнөөдрийн байдлаар нийт хэрэгжилт 59 хувьд хүрээд байна.
✔️ 2026-2027 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлын хүрээнд Улаанбаатар хотод нийт 12,525 бүлэг ажиллахаар төлөвлөж, анги, бүлгийн ачааллыг бууруулах, нэг сургуулийн суралцагчдын тоог 3,000-аас хэтрүүлэхгүй байх бодлогыг хэрэгжүүлж байна. Мөн сургууль, цэцэрлэгийн их засварт нийслэл болон дүүргийн төсвөөс нийт 17.7 тэрбум төгрөгийн санхүүжилтээр засварын ажлууд үргэлжилж байна.
✔️ Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд "Туул-1" коллекторын бүтээн байгуулалт, орон сууц, нийтийн аж ахуйн салбарын бэлтгэл, үерийн хамгаалалтын далан, суваг, эрчим хүч, дулаан, цахилгаан, ус хангамж, ариутгах татуургын инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэлийн ажлууд эрчимтэй хэрэгжиж байна.
✔️ Мөн UNCCD COP17 бага хурлын бэлтгэлийг эрчимжүүлэх, хурлын хүрээнд зохион байгуулах Хотын дарга нарын форумын бэлтгэлийг хангах, 2027 оны нийслэлийн төсвийн төсөөлөлд байгууллагууд саналаа хугацаанд нь ирүүлэх зэрэг үүрэг, чиглэлийг холбогдох байгууллагуудад өглөө.