08/05/2026 | Press release | Distributed by Public on 08/05/2026 02:08
Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтын хүрээнд ДЦС-2 станцын талбайд 1961 оноос хойш 65 жил хуримтлагдсан үнсийг зөөж байгаа бөгөөд одоогийн байдлаар хүнд даацын өөрөө буулгагч автомашины 7,128 рейсээр нийт 178,200 шоо метр үнсийг Морингийн давааны зориулалтын талбайд тээвэрлэн төвлөрүүллээ.
Авто замын хөдөлгөөний ачааллыг нэмэгдүүлэхгүй байх зорилгоор үнс тээвэрлэлтийг өдөр бүр 20:00-08:00 цагийн хооронд зохион байгуулж байгаа бөгөөд маршрутыг холбогдох байгууллагуудтай зөвшилцөн баталсан.
Үүнээс гадна төслийн газар чөлөөлөлтийн ажил үндсэндээ дуусч, нөлөөлөлд өртсөн 26 нэгж талбараас 25 аж ахуйн нэгж газраа бүрэн чөлөөлөөд байгаа нь бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх нөхцөлийг бүрдүүлж байна.