07/21/2026 | Press release | Distributed by Public on 07/21/2026 01:31
Хур тунадас: 23, 24-нд зарим газраар, 25, 26-нд нутгийн хойд, Хангайн уулархаг нутгаар, 27-нд бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: 23, 26-нд ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсэх боловч бусад хугацаанд халж Хангайн уулархаг нутгаар шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +23...+28 градус дулаан, говь талын нутгаар шөнөдөө +15...+20 градус, өдөртөө +30...+35 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө +12..+17 градус, өдөртөө +27…+32 градус дулаан байна.