08/21/2026 | Press release | Distributed by Public on 08/21/2026 03:02
Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн Яармаг салбар амбулатори 2026 оны 08 дугаар сарын 15-ны өдөр ажилтан, албан хаагчдын хүүхдүүдийг хамруулсан урьдчилан сэргийлэх үзлэгийг амжилттай зохион байгууллаа.
⚕️ 19 эмч, эмнэлгийн тусгай мэргэжилтэн 09:00-17:00 цагийн хооронд ажиллаж, нийт 59 хүүхдийг эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамруулсан байна.
Хамрагдсан хүүхдүүдийн насны ангилал:
0-5 нас - 19 хүүхэд
6-10 нас - 18 хүүхэд
11-ээс дээш нас - 22 хүүхэд
Үзлэгээр илэрсэн эмгэг, өөрчлөлт:
Шүдний өвчлөл - 20 хүүхэд
Харааны эмгэг /миопи/ - 12 хүүхэд
Чих, хамар, хоолойн өвчлөл - 11 хүүхэд
Хоол боловсруулах эмгэг - 10 хүүхэд
Харшил - 10 хүүхэд
❤️ Зүрхний эмгэг, өөрчлөлт - 8 хүүхэд
Бөөр, шээсний замын эмгэг - 5 хүүхэд
⚖️ Биеийн жингийн индексийн үнэлгээ:
Хэвийн жинтэй - 40 хүүхэд
Туранхай - 17 хүүхэд
Илүүдэл жинтэй - 2 хүүхэд
Үзлэгийн үеэр хүүхдийн эрүүл мэндийн байдлыг цогцоор нь үнэлж, өвчлөл, эмгэг өөрчлөлтийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор зөвлөгөө мэдээлэл өглөө. Шаардлагатай хүүхдүүдийг нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, хяналтад хамруулах чиглэл өгч ажиллав.
✨ Эрүүл хүүхэд - аз жаргалтай гэр бүл - эрүүл хамт олон!