08/25/2026 | Press release | Distributed by Public on 08/24/2026 20:41
ЛИВАН УЛСААС ИРСЭН ЦЭРГИЙН ЭМЧ, СУВИЛАГЧДАА ЦЭЦЭГТЭЙ УГТЛАА
Ливан Улсад явагдаж байгаа НҮБ-ын "UNIFIL" энхийг сахиулах ажиллагаанд үүргээ амжилттай гүйцэтгэсэн Цэргийн төв эмнэлгийн хоёр эмч, хоёр сувилагч эх орондоо хүрэлцэн ирсэнд баяр хүргэж, хүндэтгэлтэйгээр угтан авлаа. Тэд дэлхийн 40 гаруй орны 10,000 гаруй энхийг сахиулагчдын эрүүл мэндийг БНЭУ-ын эмч нартай хамтдаа хамгаалж, Монгол эмч нарын ур чадварыг дэлхий дахинд нотлоод ирсэн юм.